Сирийн Засгийн газрын долоон генерал арваннэгдүгээр сарын 6-нд Туркийн хил даван ирж зэвсгээ хураалган улс төрийн орогнол гуйжээ гэж “Anadolu” агентлаг мэдээлэв.
Генералуудын хамт цэргийн албан хаагчид хил даван орж иржээ. Туркийн эрх баригчид тэднийг дүрвэгсэд гэж бүртгээд Хатай муж дахь "Апайдин" лагерь руу явуулжээ. Засгийн газрын цэргээс 42 оргож, хэд, хэдэн генерал дайнд алагджээ.
Сүүлийн долоо хоногуудад Сирийн Засгийн газрын арми Алеппо болон Идлиб мужуудад нэлээд хүнд байдалд ороод байна. Босогчид Маарет аль-Нуман ба Саракиб хотуудыг эзэлж давуу байдалтай болоод байгаа. Эдгээнр сууринуудаар Засгийн газрын цэргийн хангамж хүргэгддэг стратегийн чухал замууд дайран өнгөрдөг.
Энэ цахгаар Сирийн босогчид Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Митт Ромнийг ялаасай гэж хүсч байна. Тэр ерөнхийлөгч болоод босогчдод туслан Сирид нислэггүй бүс байгуулна хнэмээн босогчид найдаж байна.