
Тус төвийн одоо ашиглаж буй хичээлийн байр 1938 онд баригдсан учир2009 оноос 3,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий хичээлийн байрны цогцолбор шинээр барьж эхэлжээ. Барилгын ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай, 2013 оны 8-р сард ашиглалтад орох аж. Барилгын ажил ийнхүү олон жил дамнан үргэлжлэх болсон шалтгааныг Засгийн газрын тэргүүн тодруулан асуусан юм. Сургуулийн захирал Л.Ганболдын тайлбарласнаар хөрөнгө оруулалтыг жилд ахиу тавьж өгвөл уг нь энэ цогцолборыг 2 жилд багтаан барьж дуусгах боломжтой байсан. Гэвч жил жилийн төсөвт бага мөнгө шийдвэрлэж өгдөг нь ийнхүү ажлыг удаашруулах шалтгаан болсон гэнэ. Шинээр баригдаж буй хичээлийн байр нь 5 блоктой, дадлагын байр, спорт заал, хурлын танхим гээд иж бүрэн цогцолбор босох юм байна.
Төгсөгчдөө ажлын байраар бүрэн хангахаар Улаанбаатар хот, орон нутгийн 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай түншлэлийн гэрээтэй хамтран ажилладаг. Үүний үр дүнд төгсөгчдийн 60-65% нь ажлын байраар хангагдаж байгаа гэж сургуулийн удирдлагууд танилцуулсан.
Үндсэн ангид суралцагчдаас гадна зарим томоохон байгууллагын захиалгаар мэргэжлийн богино хугацааны сургалтууд бас явуулдаг байна. "Оюу толгой" ХХК-ийн зардлаар өнгөрсөн 2 жилд 100 гаруй хүн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр жилд 120-оод хүнд түр сүргалт хийж мэргэжил олгосон байна. Мөн өнгөрсөн жил аймгийн үйлдвэр, ХАА-н газрын захиалгаар 50 хүнд малын асаргаа, санитари мэргэжлээр 1 жилийн сургалт хийж төгсгөсөнгэнэ .Ирэх 12 дугаар сараас "Оюу толгои”төслийн хүрээнд3 мэргэжлээр 60 гаруй хүнд 1 жилийн мэргэжил олгох сургалт хийх аж.
Сүүлийн жилүүдэд сургалтын матөриаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын техник тоног төхөөрөмжөөр хангах талаар улсын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдээр багагүй хөрөнгө оруулалт хийгджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.