АНУ-ын түүхэнд бичигдэн үлдсэн ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурьдвал:
- АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч олон нийтийн саналыг давуутай авсан ч сонгогчдын коллегийн саналыг авч чадахгүй бол ялалт байгуулахгүй байж болдог. 2000 оны онд Ал Гор олон нийтийн саналаар бол давуу ялалт байгуулсан боловч сонгогчдын коллеги Жорж Уокер Бушт ялалтыг өгсөн. Энэ хэргээр АНУ-ын Дээд Шүүх анх ерөнхийлөгийн сонгуульд удаа оролцож 5:4-ын харьцаатайгаар Жорж Бушт ялалт өгчээ.
- 1856 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан 15 дахь Ерөнхийлөгч Жеймс Бьюкенен бол тус улсын түүхэн дэхь цорын ганц гоонь ерөнхийлөгч гэнэ.
- Хэдийгээр 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Барак Обама АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч болсон боловч үнэндээ ерөнхийлөгч болсон 43 хүн аж. Учир нь Ерөнхийлөгч агсан Стивен Кливленд хоёр удаа АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан аж. Тэрээр Америкийн 22 дахь, 24 дэх ерөнхийлөгч юм байна.
- АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан хамгийн хөгшин нэр дэвшигч нь 69 насандаа ерөнхийлөгч болсон Рональд Рейган бол хамгийн залуу нь 43 насандаа ерөнхийлөгч болсон Жон Ф. Кеннеди аж. Түүнчлэн хэрэв 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч Жон МакКэйн ялалт байгуулсан бол хамгийн хөгшин нэр дэвшигчийн нас 72 болох байжээ.
- 1984 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган нь хамгийн олон сонгогчийн саналыг авсан нэр дэвшигч аж. Тэрээр нийт 54,455,075 олон нийтийн саналыг авсан бөгөөд түүний энэ рекордыг ямар ч нэр дэвшигч хараахан эвдэж чадаагүй байгаа юм.
- Америкийн “Социалист” намаас 1928 оноос 1948 оны хооронд нэр дэвшин өрсөлдсөн Норман Томас нийт зургаан удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн боловч нэг ч удаа ялалт байгуулж чадаагүй байна.
- 2008 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Барак Обама ялалт байгуулснаар тус улсын түүхэн дэх анхны Африк-Америк гаралтай, өнгөт арьст ерөнхийлөгч болсон юм.
- Америкчуудын санал нэгтэйгээр сонгосон цорын ганц ерөнхийлөгч нь анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон аж. Тэрээр ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа сард 25 мянган ам.долларын цалин авч байжээ.
- АНУ-ын 17 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Эндрю Жонсон нь оёдолчин байсан бөгөөд тэрээр өөрөө хувцсаа оёж өмсдөг байсан байна.
Б.АНХТУЯА