Шилдэг сурагчид иргэний андгай өргөнө

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Шилдэг сурагчид иргэний андгай өргөнө

Монголын залуучуудын холбоо Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын ажиллагааг 2004 оноос эхлэн Улс тунхагласан өдрөөр зохион байгуулж буй. Харин энэ жил уг арга хэмжээг Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”- ийг угтан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 12-нд Төрийн ордонд 10.00 цагт зохион байгуулахаар болжээ. Уг ёслолд нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас сурлага, нийгмийн идэвхиэрээ бусдыгаа манлайлсан 850 тэргүүний сурагч оролцож, иргэний үнэмлэхээ ёслол хүндэтгэлтэйгээр гардаж авах юм.

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” хүндэтгэлийн ажиллагааны зорилго нь Монгол Улсын иргэний үнэмлэх гардан авч байгаа шилдэг тэргүүний залуусаараа дамжуулан иргэн хүн эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархах үзлийг залуучуудад төлөвшүүлэх юм. 

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж