АНУ-ын ерөнхийлөгчийн төлөөх 57 дахь удаагийн сонгуулийн урьдчилсан дүн гарсаар байна. Сонгуулийн дүнг аль ч зүгт эргүүлж мэдэх эгзэгтэй мужуудын дүн эхнээсээ тодорч байгаа юм.
BBC-гийн хамгийн сүүлийн мэдээгээр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни болоод Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама нарын саналын зөрүү тун ойрхон байна. Одоогоор ердөө Барак Обама 172, Митт Ромни 163 саналтай байна.