Гэвч Нейл Хейвудын Бо Силай, түүний гэр бүлийн хооронд ямар харилцааг зарим хүмүүс гэр бүлийн найзууд, бизнесийн түнш гэж тодорхойлсон юм. Харин Хятадын төв хэвлэлд Бо Силайн эхнэр Гу Кайлай ажил хэргийн үл ойлголцол, маргаанаас болж Нейл Хейвудыг хөнөөсөн гэж бичжээ. Хятадын шүүх эмнэлгийн ажилтнууд Нейл Хейвудын үхлийн шалтгааныг архины хордлого хэмээн дүгнэсэн ч Их Британийн тал үүнд итгэхгүй байгаа бөгөөд хэрэгт дахин мөрдлөгө явуулахыг Хятадын талаас шаардсан байдаг. Харин Хятадын тал англи бизнесмен Нейл Хейвудыг хөнөөсөн хэрэгт Хятадын Чунчин хотын цагдаагийн таван ахлах ажилтныг шоронд хорьж, Бо Силайн эхнэрыг цаазаар авах ял оноож, хэргийг хаасан билээ.
Хятадад амиа алдсан бизнесмен тагнуул байжээ
Хятадад учир битүүлгээр амиа алдсан англи бизнесмен Нейл Хейвуд Их Британийн тусгай албанд нууц мэдээлэл дамжуулдаг тагнуул байсан талаар “the Wall Street Journal” сэтгүүлд бичжээ. Түүний үхлийн улмаас Хятадын нөлөө бүхий улстөрч, коммунист намын элит гишүүн Бо Силайг авлигын хэрэгт сэжиглэн, намаас нь хөөж, эхнэр Гу Кайлайг Нейл Хейвудын аллагад буруутгаж цаазаар авах ял оноосон билээ. “the Wall Street Journal” сэтгүүлд бичсэнээр Нейл Хейвуд нас барахаас өмнө Хятадын улстөрч Бо Силайн талаар Их Британийн MI6 тусгай албаны офицерт нэг жилийн турш нууц мэдээлэл дамжуулж байсан гэнэ. Бо Силай энэ жил Хятадын улс төрийн товчооны дээгүүр албан тушаалд горилж байсан хамгийн нэртэй улстөрчдын нэг байсан юм. Харин Их Британийн Гадаад харилцааны яам тагнуулын хэрэгтэй холбоотой асуудлаар ямар ч тайлбар өгөхгүй гэжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Их Британийн Гадаад харилцааны төрийн нарийн бичгийн дарга Уильям Гааг “Нейл Хейвуд Засгийн газрын ажилтан байх ямар ч үндэслэл байхгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Англи бизнесменийн үхлийг золгүй тохиолдол биш гэж мэдэгдэж, АНУ-ын Элчин сайдын яамнаас орогнол хүссэн Хятадын Чунцин хотын цагдаагийн дарга Ван Лижунь дээрх хэрэгтэй холбоотойгоор шоронд хоригдож байгаа билээ. “the Wall Street Journal” Нейл Хейвуд, Бо Силайн хоорондох гэр бүлийн бизнесийн түншлэлийг Их Британийн тагнуулын алба анхааралтай ажиглаж байжээ. Тагнуулын нууц албаны хувьд Нейл Хейвуд чухал мэдээлэгч болохуйц хэрэгтэй хүн байв. Гэвч Нейл Хейвуд хэзээ ч онц чухал мэдээлэл олж авах даалгавар авч байгаагүй, болгон харсан үзсэн болгоноо жирийн найздаа ярьж байгаа мэт тайлагнадаг тагнуул байсан бололтой. 41 настай Нейл Хейвуд 1990-ээд оны эхээр Хятадад суурьшсан бөгөөд мандарин хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн.
Н.ЭНХ