Ардчилсан намын нэхэмжлэлтэй Увс аймгийн УИХ-ын сонгуулийн 15-р тойргийн хороонд холбогдох захиргааны хэргийг маргааш тус аймгийн Захиргааны хэргийн шүүх шүүхээр болжээ. Шүүх хурлаар, Увс аймагт болсон 2012 оны Улсын их хурлын сонгуулиар сонгогчидын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссанаас хойш сурталчилгаа явуулсан, сонгуулийн хуулиар хориглосон бэлэн мөнгөний амлалтыг өгсөн, Төрийн албан хаагчдыг татан оролцуулсан зэрэг маргаантай асуудлыг шийдвэрлэх юм. Хэрвээ УИХ-ын 15-р тойрог буюу Увс аймгийн тойргийн хорооны хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдох юм бол МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Чойжилсүрэн нарыг нэрсийн жагсаалтаас хасах, гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгож санал хураалтын дүнг хуульд нийцүүлэн дахин гаргах шийдвэр шүүхээс гарах юм.
СЕХ-ноос Увс аймгийн тойргийн хороог татан буулгах шийдвэр гаргасан учраас шүүх хуралд хариуцагчаар СЕХ-ны төлөөлөл оролцох гэнэ.
Дашрамд дурдахад, сонгогчдод бэлэн мөнгө тараасан Увс аймгийн МАН-ын дэд дарга н.Жамсран тэргүүтэй хүмүүст холбогдох өөр нэгэн хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж дуусаад прокурорт шилжүүлэн, прокурор ялын дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн шүүхт шилжүүлээд буй аж.
Л.ХАЛИУ