Робби Уильямс тамхиа хаяжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Робби Уильямс тамхиа хаяжээ

Нэрт
дуучин Робби Уильямс өнгөрсөн есдүгээр сард бяцхан гүнжтэй болсноосоо
хойш эрүүл мэнддээ илүүтэй анхааран галбиржуулах төвд хичээллэж, муу
зуршлаасаа ч татгалзах болсон байна. Энэ тухай Робби Уильямс өнгөрсөн
даваа гаригт болсон энэ жилийн “Зул сар”-ын гэрлэн чимэглэл асаах
ёслолын ажиллагаан дээр мэдэгджээ. Тэрээр “Би тамхиа хаяснаас хойш бага
зэрэг жин нэмсэн. Мөн би эрүүл мэндийнхээ төлөө галбиржуулах төвд үргэлж
хичээллэдэг” гэсэн байна. Дуучин Робби Уильямс өдөрт гурван хайрцаг
тамхи татдаг байсан бөгөөд охин Теддигээ төрөхөөс өмнө хорт зуршлаа хаях
тухай бодож байгаагүй гэнэ.  Робби Уильямс бяцхан гүнж Тёодорагаа Тедди
/Teddy / хэмээн өхөөрдөн дууддаг аж. Түүнчлэн тэрээр удахгүй болох “Зул
сар”-ын баярыг тэсэн ядан хүлээж байгаа тухайгаа ярьжээ. Робби Уильямс
“Энэ жилийн “Зул сар” бол бяцхан Теддигийн хувьд анхных нь учраас их
чухал.  Гэхдээ би түүнд зориулан ямар нэгэн зүйл худалдан авч өгч, мөнгө
зарлагадахгүй. Яагаад гэвэл тэр дараа нь үүнийг санахгүй шүү дээ” гэж
хошигножээ.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж