“Кэмпинский” зочид буудалд яг одоо Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам болон холбогдох албан тушаалтнууд АНУ-д болж буй ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээж байна. Тэнд цугласан хүмүүс АНУ-ын бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни, Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама нарын авсан саналыг улаан, цэнхрээр ялган хот, мужуудаар нь тэмдэглэн, сонгуультай холбоотой мэдээллүүдийг нэгтгэн харж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гартал “Кэмпинский” зочид буудалд өрнөж буй үйл явдлын талаар “Eagle News TV” газар дээрээс нь шууд мэдээлж байгаа юм.
Г.ДАША