Гвен Стефанигийн хар, цагаан гоёл

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Гвен Стефанигийн хар, цагаан гоёл

Алдарт  “No Doubt” хамтлагийнхан
өнгөрсөн сард гаргасан “Push And Shove” гэх шинэ цомгоо сурталчлах
ажлаар Францын нийслэл Парис хотноо иржээ. “No Doubt” хамтлаг Парисын
таван одтой, тансаг зэрэглэлийн “Шангри-Ла” зочид буудалд буудалласан
байна. “No Doubt” хамтлагийнхныг Парисийн шүтэн бишрэгчид нь халуун
дотноор угтан авсан бөгөөд хамтлагийн гишүүд дундаас дуучин Гвен
Стефанигийн хар, цагаан гоёл олны анхаарлыг илүүтэй татжээ. Гвен Стефани
тал нь хар, тал нь цагаан өнгийн тансаг цуваар гангарсан байсан нь
“Бэтмэн” киноны “хоёр нүүрт” хочит тойргийн прокурор Харви Дентийг
санагдуулам байсан гэнэ.  “No Doubt” хамтлаг өчигдөр Парист ирэхээсээ
өмнө өнгөрсөн ням гаригийн “X Factor” шоунд оролцож, шинэ уран
бүтээлээрээ ая дуугаа өргөсөн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж