BBC-гийн хамгийн сүүлийн мэдээллээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни 153 санал цуглуулаад байна. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама 143 санал аваад байна. Одоогийн байдлаар санал хаашаа ч эргэж магадгүй мужууд болох Невада, Колорадо, Охайо, Висконсин, Айова, Виржиниа, Флорида мужуудын дүн хараахан гараагүй байна. Урьдчилсан мэдээллээс харвал Флорида мужид Барак Обама, Митт Ромни нарын саналын зөрүү тийм ч их биш байгаа бол Охайо мужид 10 гаруй хувиар илүү явж байна. Харин Виржиниа мужид Митт Ромни ялах магадлал өндөр байгаа юм. Тэрээр өрсөлдөгчөөсөө 9 хувиар илүү явж байна. Дашрамд дурьдахад нийт 270 санал авсан нэр дэвшигч ерөнхийлөгчөөр сонгогддог билээ.
Б.СҮХ