АНУ-ын зарим мужуудаар 57 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах үйл явц дуусч урьдчилсан байдлаар сонгуулийн үр дүнг танилцуулж эхлээд байна. АНУ-ын зүүн эргийн мужууд буюу Индиана, Кентаки, Өмнөд Каролина болон баруун Виржини мужуудаар санал авах үйл ажиллагаа дууссан хэмээн тус улсын албаны эх сурвалжуудаар мэдээлсэн бөгөөд өчигдөр орон нутгийн цагаар зүүн эргийн мужуудаар 18.00 цаг буюу зүүн Европын цагаар 23:00 цагт, Виржини мужид 19:00 цагт, Охайод 19:30 цагт тус тус сонгуулийн үйл ажиллагаа хаасныг мэдэгдсэн байна.
АНУ-ын албаны эх сурвалжуудаар мэдээлснээр урьдчилсан байдлаар хоёр нэр дэвшигчийн хооронд саналын хэт зөрүүтэй байдал ажиглагдаагүй байгаа юм байна. Гэхдээ Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Барак Обама гурван хувийн илүүтэй саналаар буюу ялимгүй тэргүүлж байгаа гэсэн урьдчилсан дүн гарчээ. Гэсэн хэдий ч сонгуулийн үйл явц үргэлжилж байгаа энэ үеэр хоёр нэр дэвшигчийн хэн нь ч саналын илт давуу байдал аваагүй байгаа аж. Учир нь хоёр нэр дэвшигчийн өрсөлдөөн хүчтэй мужуудаар сонгуулийн дүн хараахан гараагүй байгаа юм.
Э.АНХТУЯА