Оросын хэвлэлүүдэд бичсэнээр улсын хөрөнгийг шамшигдуулсан хэргийн гол сэжигтэнтэй холбоотой байсан нь Анатолий Сердюковыг тун хэцүү байдалд оруулаад байгаа бололтой. Нөгөө талаар BBC-д бичсэнээр улсын хөрөнгийг шамшигдуулсан гэх хэрэг нь Анатолий Сердюковыг унагах зорилготой улс төрийн явуулга ч байж болох бөгөөд армид том цомхотгол хийх Оросын армид шинэчлэл явуулах хөтөлбөр нь яам болон армийн албан хаагчдын томоохон эсэргүүцэлтэй тулгарч байсан юм байна. Анатолий Сердюковыг огцруулах тухай мэдээг сонсоод ОХУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн тэргүүн баярлаж буйгаа нуухгүй байсан гэнэ.
В.Путины хувьд ойрын хүрээлэл дэх хүмүүсээ өмгөөлж хамгаалж, хариуд нь үнэнч байхыг шаарддаг нэгэн боловч ОХУ-ын армид хагарал бутрал үүсэхийг хүсээгүй бололтой.
ОХУ-ын Мөрдөн байцаах албаны төлөөлөгч Владимир Маркин “Хэрэв шаардлагатай гэж үзвэл Сердюковоос мэдүүлэг авна” хэмээжээ.
Анатолий Сердюков 2007 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдохоос өмнө тавилгын дэлгүүрийн эзэн, Татварын албаны дарга байсан гэнэ.