Өргөдлийн байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Өргөдлийн байнгын хороо хуралдана

УИХ-ын чуулганаар 2013 оны төсвийн төсөл болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэж буй. Өнөөдөр  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд Эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэй хамтран Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн биелэлтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг сонсох юм байна.

Мөн өдөр УИХ-ын  Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд хуралдаж, өргөдлийн байнгын хорооны дүрмийн төслийг танилцуулах юм байна. Мөн тус байнгын хорооноос хийж гүйцэтгэсэн ажлын тайлан хэлэлцэх, Намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө баталж, ажлын хэсгүүд байгуулах тухай асуудал тус тус хэлэлцэх юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж