Бахрейний нийслэл Манама хотод өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр 13:30 цагаас 06:30 цагийн хооронд таван удаа бөмбөг дэлбэрчээ. Үүний улмаас гудамжны цэвэрлэгчээр ажилладаг гурван ази хүн нас барсан байна. Эхний бөмбөг кино театрын гадна дэлбэрч, нэг цэвэрлэгч нас баржээ. Бахрейний албаныхан үүнийг өдөөн хатгалаг гэж мэдэгдсэн байна. Энэхүү хэрэг нь Засгийн газраас олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөнийг хориглосон шийдвэр гаргасны дараа өдөр болж таарсан байна. Эсэргүүцлийн Шийт намын улстөрч Матар Матар тус халдлагын ард эсэргүүцлийн хөдөлгөөн байгаа хэмээн мэдэгдсэн байна. Бахрейнд өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас төрийн эрхэнд 200 жил суусан Суннитийн шашинтнуудыг түлхэн унагааж, чөлөөт сонгууль явуулахыг шаардан Шийтийн урсгалын шашинтнууд бүх нийтийг хамарсан бослого хөдөлгөөн өрнүүлээд буй юм. Шийтүүдийн ардчилалын төлөөх энэхүү бослого өдгөө 21-н сарын нүүр үзээд байгаа бөгөөд энэ хугацаанд олон тооны хүн нас барж, гэмтэж бэртжээ.
Б.Анхтуяа