Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд Филармоний уран бүтээлчид үзэгчдэд сонгодог хөгжмийн дөрвөн тоглолтыг зориулж байгаа юм.
Өнөөдөр 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд симфони оркестрын сонгодог үдэшийг бэлэглэх бол “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид маргааш буюу арваннэгдүгээр сарын 7-нд Соёлын төв өргөөнд ганцхан удаа тоглох ажээ. Монголын нэртэй хөгжмийн зохиолчид төдийгүй дэлхийн сонгодог хөгжмөөс эгшиглүүлэх тоглолт 17.30 цагт эхэлнэ.
М.Дөл