Холливудын од, Америкийн шилдэг балетчин, жүжигчин Саша Радекци хэдхэн хоногийн дараа Монголд зочлох гэж байна. Саша арваннэгдүгээр сарын 11-нд Улаанбаатартирэхээр болжээ. Монголд анх удаа зочилж буй Саша Радекци алдарт А.Аданы “Жизель” балетын Албертын дүрийг ДБЭТ-ын тайзнаа амилуулах юм. Саяхан Оросын балетын оддыг цуглуулж, сонгодог урлаг сонирхогчдыг баярлуулсан ДБЭТ-ын дараагийн зочин Америкийн төдийгүй Холливудын од Саша Радекци болж байгаад Монголын үзэгчид баяртай байна.
Түүнийг үзэгчид “Center Stage” киногоор сайн танина. Харин балетын урлагт дуртай үзэгчид Сашаг дэлхийн бүхий л шилдэг балетын гоцлол, гол дүрийг бүтээсэн гэдгээр нь мэдэх байх.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 16, 18-нд хоёр өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа балетын урлагийн ноён оргил А.Аданы “Жизель” балетын Албертын дүрээр Монголчуудтай уулзана гэдгийг дахин сануулъя.
Саша Радекцийн тоглосон
“Center Stage”киноны хэсгээс ЭНД дарж үзнэ үү.
“Center Stage”киноны хэсгээс ЭНД дарж үзнэ үү.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
М.ДӨЛГӨӨН