Амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 50 цэрэг үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 50 цэрэг үрэгджээ

Сири улсад өнгөрөгч даваа гаригийн өглөө амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 50 цэрэг нас баржээ. Хама хэмээх дүүрэгт сүүлийн хэдэн өдрийн турш үймээн самуун гаарч байсан юм. Дэлбэрэлт үйлдсэн этгээд орон нутгийн аль Нусра хөдөлгөөний гишүүн байх өндөр магадлалтай байгаа аж. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд 20 гаруй удаа бөмбөг дэлбэлжээ. Арабын “News” агентлагийн мэдээлж буйгаар дахин 10 цэргийн цогцос шинээр олдсон бөгөөд хоёр энгийн иргэн хүнд шархадсан аж. Сири улсад өнгөрөгч гуравдугаар сарын 11-ний өдрөөс хойш 33 мянган хүн амь үрэгдээд байгаа судалгаа гарчээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж