Бурхан шашинаар нэг оролдчих уу??

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Бурхан шашинаар нэг оролдчих уу??

Шашин гэдэг чинь болвол…хэхэ. Сайн мэдкү л дээ
би. Нээх шүтээд байдаг ч үгүй, Ёс мэдкү хүнд ёр нь нээх халдахгүй байх
гэсэн бяцхан төсөөлөлтэй. Хааяа хааяа найдвар тасраад хэцүүдээд
ирэхээрээ за бурхан байдийн бол ганц тусалчих дахиж гуйхгүй энэ тэр гэж
новшироно л доо бас. хэхэ. Дэлхийд голлох 8н шашин ерөнхийдөө байдаг юм
байна. Цаашаа урсгалууд нь салбарлаад тоологдохгүй биз. Түрүү жил
зохиолч, яруу найрагч Г.Аюурзаны нэг номыг уншиж байхад ийм санаа гарч
ирж байсийн. Түүнийхээр бол Бурхан гэж байхгүй, хэрэвээ байсан бол
Дэлхийг анх бүтээхэд л байсан. Тэр чиний миний, нэг муу жоомны, тэр
байтугай энэ ертөнцийг ч яах ийх, хэзээ дуусахыг мэдэж байгаа. Өөрөө
бүтээцэн юм чинь. Тэгээд түүнд хийх ажил үлдээгүй, одоо магадгүй өөр нэг
гариг бүтээцэн тэрийгээ бахархаад хараад сууж байж магадгүй.  Энэ санаа
нь таалагдсан, би жоохон өөрийнхөө үгээр бичичлээ.

Магадгүй Моцартын авъяасгүйг нь гайхаж, Да Винчиг
эв дүй муутайг нь шоолж, сонирхолтой болгох гэж Гитлерийг бүтээсэндээ
харамсч байсан ч байж болох юм. Гэхдээ одоо лав байхгүй. Надад шүтлэг
жоохон жоохон байдаг ч гэсэн хэн нэгэн Бурхан ч юмуу Чөтгөр тэнгэр дээр
суучаад энэ буян хийлээ диваажинлуу дууд, тэр муу нүгэл хийчлээ тамруу
цөл гээд шүүгээд сууж байдагт итгэдэггүй. Харин үйлийн үр гэж юм бий
байх. Сайн ч бай муу ч бай үйлдлийнх нь хариу эргэж ирдэг л юм шиг
санагддаг. За тэр яахав ,шашинийг үүсгэсэн хүмүүс нь үнэхээр мундагууд
байжээ Будда, Есүс Христ, Зөнч Мохаммед…

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж