103 давхрын шатаар хиймэл хөлөөр өгсчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

103 давхрын шатаар хиймэл хөлөөр өгсчээ

Зак Ваутер гэгч 31 настай эр Чикаго хотын өндөр барилгын 103 давхар руу хиймэл хөлөөр өгсч гарчээ. Та итгэнэ үү, байна уу өөрөө мэд. Гэхдээ энэ бол ирээдүйн тухай зөгнөл биш юм шүү. Зак Ваутер 2009 онд мотоциклийн осолд орж, баруун хөлөө тайруулсан аж. Гэвч тахир дутуугийн тэргэнд суухыг хүссэнгүй. Тэрбээр 4.8 кг жинтэй хөнгөн цагаан хиймэл хөл хийлгэж, найман сая ам.долларын өртөгтэй төслийн туршилтад орохыг зөвшөөрсөн байна. 103 давхар руу хиймэл хөлтэй өгсч гарна гэдэг Зак шиг хүмүүсийн хувьд давахгүй даваа мэт сонсогдох ч тэр хүний тэсвэр тэвчээрийн хязгааргүй боломжийг харуулж чаджээ. “Лондон 2012” паралимпийн 400 метрийн гүйлтийн аварга Оскар Писторюсыг аваад үзье. Тэр бензол мяндсан хиймэл хөлтэй 400 метрийн уралдаанд түрүүлж паралимпийн аварга болсон.

 Закийн хиймэл хөл дээрээ жирийн хүн алхаж гишгэж, бөмбөг өшиглөж ч чаддаг. Гэвч хиймэл хөлөнд ямар ч wireless удирдлага эсвэл ид шид байхгүй. Гэвч Зак АНУ-ын Армийн анагаах ухааны дэвшилтэт технологийн төвд бүтээсэн бодлыг хянах механизмтай хиймэл хөл бүтээх төсөлд оролцжээ.

“Хиймэл хөлийг алхах тусам эрч хүчтэй болохоор  бүтээсэн. Ямар ч сөрөг нөлөө, өвчин зовиур байхгүй. Одоо надад хуучин хиймэл хөл маань тэнэг санагдах болсон” хэмээн Зак ярьсан байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж