Барак Обамагийн хоёр дахь боломж

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Барак Обамагийн хоёр дахь боломж

Есдүгээр сард болсон Ардчилсан намын их хурал Барак Обамаг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр шийдсэн билээ. Обамаг дахин сонгогдоно гэсэн итгэл төдийлөн байхгүй. Өнгөрсөн дөрвөн жилд тэрээр олон сонгогчийн итгэлийг алджээ.

Барак Обамагийн 2008 оны сонгуулийн кампани олон сая америкчуудын халуун дэмжлэгийг авч чадсан. Кампанийн цуутай уриа "Yes, we can" ("Тийм ээ, бид чадна")  гэдэг нь шинэ итгэл, шинэчлэлийн хөөрөгдлийг гаргасан билээ. Тэр нь Иллинойс мужийн сенаторын гол амлалт нь болоод итгэл найдварыг өгсөн юм.

ОБАМА БОЛ ШҮТЭХЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ БИШ

“2008 онд би төгс биш гэдгээ хэлж байсан, итгэхгүй бол миний эхнэр Мишелиэс асуу. Би өв тэгш ерөнхийлөгч болж чадахгүй гэдгээ хэлж байсан” хэмээн тэр ярьсан байдаг.
 

Барак Обама  ба түүний эхнэр Мишель

Гэсэн ч 51 настай ерөнхийлөгч сонгогчдын сонирхлын төлөө алхам тутамдаа хүчин зүтгэхээр амласан  билээ. “Өмнөхийн адил илүү олон сургууль босгож, олон багш нарыг хөлсөлнө. Аль болох олон цэргийг ар гэрт нь эргүүлэн авчирна. Олон зам тавина” гээд, гэхдээ гол зорилго бол улс орныг эдийн засгийн хямралаас гаргах явдал гэжээ.

Одоо АНУ-ын ажилгүйдлийн төвшин найман хувьтай байгаа нь бас л өндөр үзүүлэлт. Яг л Бушаас хүлээн авсан төвшинд зогсч байна. Эдийн засгийн сэргэлт хурд багатай байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийн зарим нь бүрэн хэрэгжиж чадаагүй байна.

Бүгд найрамдахчуудтай хийж байгаа тэмцэл

Эрүүл мэндийн салбарын шинэчлэл нь 2010 оны гуравдугаар сараас хүчин төгөлдөр болов. Зохих хуулийн төслийг ардчилагчид Сенатад нэг суудал алдсаны дараа Конгресст оруулах нь амаргүй байв. Мөн 2011 оны аравдугаар сарын сонгуулиар Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимын олонхоо алдсаны дараа Конгресс ерөнхийлөгч хоёрын харилцааг зогсонги байдалд оруулан хууль тогтоох байгууллагын ажиллагааг хямралд оруулсан юм. Тэр нь 2011 оны зун АНУ-ыг санхүүгийн төлбөрийн чадалгүй болгох шахав.

Олон нийтийн санал асуулгаар Обамагийн чансаа унаж байгаа нь харагдаж байлаа. Гэллапийн хүрээлэнгийн судалгаа Обамаг ерөнхийлөгч болох цагт дэмжлэг нь 68 хувьтай гэж байсан бол одоо тэр үзүүлэлт 45 орчимд байна.

Гэлээ ч эрүүл мэндийн шинэчлэл, Америкийн автын аж үйлдвэрийг аварснаа Обама өөрийн амжилт гэж тооцох бүрэн эрхтэй. Мөн тэрээр Иракаас цэргээ татахаар амлаад амлалтаа биелүүлсэн хүн билээ.

ДАРУУХАН УРИА

Обамагийн эрх барих хугацааны хамгийн дуулиантай сенсаац нь дэлхийд цуутай террорист Усама бин Ладенийг устгасан явдал боллоо. Тэр амжилтаа тэрээр Конгресст илгээсэн жилийн илгээлтдээ  дурсаад ”Хорин жилийн дотор анх удаагаа манай орны хувьд Усама бин Ладен манай улсад аюул учруулахааргүй боллоо” гэж мэдэгдсэн байв.

2012 оны зургадугаар сард Гэллэпийн хүрээлэнгийн санал асуулгаар Обама 81 хувийн дэмжлэг авчээ. Тухайн үед Ромни 64 хувийн санал авсан байна.

Иллинойс мужийн сенатор асан давуу талаа ашиглахаар найдаж байгаа. Хойд каролина мужийн Шарлотта хотод болсон Ардчилсан намын хурлаас түүнийг ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлсэн билээ.

Дөрвөн жилийн өмнө түүнийг Ардчилсан намын Денверт болсон их хурал намынхаа нэр дэвшигчээр нэрлэсэн дөрвөн жилийн өмнөх шиг гайхамшигтай “хий бие” Барак Обамад байхгүй болжээ. Өнөөгийн сонгуулийн уриа нь ч амбиц багатай, даруухан. Ердөө л “Урагшаа”.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж