Уулзалтын үеэр хоёр орны спортын салбарын өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцсон байна. Монголын талаас зарим спортын мэргэжилтэн, дасгалжуулагч нарыг ОХУ-ын спортын их сургуулиудад бэлтгэх, харилцан солилцох, Монголд спортын байгууламж барих төсөлд хамтран оролцох, тамирчдын хамтарсан бэлтгэл хийх, Сочигийн өвлийн олимпод оролцох тамирчдыг ОХУ-ын талд бэлтгэх зэрэг асуудлыг ярьж нааштайгаар шийдвэрлэх болжээ.
Энэ үеэр хоёр орны баг тамирчдын солилцоонд гарч байдаг хүндрэлтэй асуудал болох визний үнэ тарифийг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх талаар холбогдох улсын гадаад хэргийн яамууддаа харилцан санал оруулахаар боллоо.
Монгол Улсад ОХУ-ын Спортын яамны орлогч сайд Н.В.Паршикова энэ оны сүүлчээр урьж хоёр яамны хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаар санал яригдсныг ОХУ-ын тал зөвшөөрчээ. Одоо гэрээний төслүүдээ хоёр тал Элчин сайдын яамдаараа дамжуулан солилцох аж. Хоёр улсын биеийн тамир, спортын байгууллагууд Улаанбаатар хотноо 2002 онд “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан ба энэ гэрээ нь 2012 онд дуусч байгаа юм. Мөн энэ үеэр хоёр улсын хилийн районуудын биеийн тамир, спортын газрын дарга нарын нэгдсэн уулзалтыг энэ үеэр зохион байгуулах талаар ярилцжээ.