Мэдээлэлд, “Хатан хааны биеийн байдал муудах болсон шалтгаан нь түүний хүү Уэльсийн хунтайж Чарльзийн эхнэр Камилатай холбоотой. Хатан хааныг таалал төгсвөл Хаан ширээг залгамжлах хүнээр Чарльз тодорч, Хатан хаанаар Камила өргөмжлөгдөх ч тэрээр англичуудын дунд Диана гүнжтэй адилтгахаар нэр хүндтэй хүн биш. Тиймээс Камилаг Хатан хааны ширээнд суулгах нууц хуйвалдаан болж байна” гэжээ. Түүнчлэн уг сэтгүүлд Хунтайж Уильям болон Кейт Мидлтон нарыг мөн Камилаг Хатан хаанд өргөмжлөхгүй байх нууц төлөвлөгөө бодож байгаа хэмээн бичсэн бол өөр эх сурвалжууд уг мэдээллийг үгүйсгэж, “Хатан хаан Элизабетийн биеийн байдал сайн байгаа. Энэ бол Хатан хааны нэр хүндийг гутаах гэсэн оролдлого” хэмээн бичжээ.
Хатан хааны бие чилээрхсэн гэжээ
Америкийн “Глоб” нэртэй нэгэн шар сэтгүүлд Английн Хатан хаан II Элизабетийн биеийн байдал муудлаа гэсэн утгатай, олны анхаарал татсан нэгэн мэдээллийг өчигдөр нийтэлжээ. Уг сэтгүүлд өдгөө 86 настай Хатан хааныг сүүлийн үед биеийн байдал нь ихээр муудах болсон хэмээн мэдээлсэн байна.
Э.АНХТУЯА