Милани, Эмма нар “This Morning” шоунд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Милани, Эмма нар “This Morning” шоунд оролцжээ

Милани, Эмма нар “This Morning” шоунд оролцжээХөгжмийн ертөнцийн түүхэнд өөрсдийн нэр алдрыг цуурайтуулсан Их Британийн “Spice Girls” хамтлагийн гишүүн  Милани Чисхолм, Эмма Бантон нар  хамтран дуулж, фэнүүддээ бэлэг барьжээ. Өчигдөр буюу даваа гаригт Милани, Эмма нар “ITV” телевизийн “This Morning” шоунд хамтдаа оролцож, “I Know Him So Well” дуугаа дуулан, үзэгчдийг гайхашруулсан байна.

Шоуны үеэр Милани гоёмсог цэнхэр өнгийн даашинзаар гангарсан бол Эмма сонгодог хар өнгийн даашинзаар гоёж, “Spice Girls”-ийн бүсгүйчүүд фэнүүдийнхээ өмнө халуун дотноор тэврэлдсэн байна. Энэ үеэр Милани шоунд оролцож, фэнүүдтэйгээ уулзах боломж олдсонд маш их баяртай байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол Эмма энэ сарын 11-д шинэ цомгоо сонсогчдын гарт хүргэх болсноо мэдэгджээ. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж