Хоёр улсын эдийн засгийн хэтийг тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Хоёр улсын эдийн засгийн хэтийг тодорхойлно

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Лондон хотод суугаа Монголын элчин сайдын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран Монгол-Британийн бизнес уулзалтыг 11 дүгээр сарын 28-нд зохион байгуулах гэж байна. Энэ нь хоёр улсын 10 дахь бизнес уулзалт бөгөөд  үүгээр эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой хэлцлүүдийг хийх гэнэ. Уулзалтад Монголыг төлөөлж Гадаад харилцааны дэд сайдаар ахлуулсан албаны болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцох ажээ. Хоёр улсын бизнес уулзалтаар компаниудыг холбох зорилготой ганцаарчилсан ярилцлагыг хийх боломжтой тухай албаныхан мэдээлж байна. Үүнд бүртгүүлэхийн тулд виз мэдүүлэхэд хэрэгтэй материал, хөтөлбөр, төсвийн талаарх бүхий л мэдээллийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлвэрийн танхимаас лавлах юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж