Та өөрийн тээврийн хэрэгслийн ашиглалтыг хянамаар байна уу

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Та өөрийн тээврийн хэрэгслийн ашиглалтыг хянамаар байна уу

Бидний ажил үйлчилгээг автомашины тэр дундаа моторт техникгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Аливаа том жижиг компани байгууллагууд өөрийн ажил үйлчилгээндээ автомашиныг ашиглахгүйгээр ажлаа явуулах аргагүй өнөө үед тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал томоохон хувийг эзлэх болсон. Тэгвэл та өөрийн эзэмшлийн машины хэрэглэгээ, зарцуулалтанд бүрэн хяналт тавьж чадаж байна уу.
Таны болон танай байгууллагын автомашин таны ажлыг хийгээд байна уу аан эсвэл гэсэн асуултанд хариулт авахыг хүсэж байна уу.

Энэ бүхэнд манай байгууллагын үзүүлдэг Тээврийн хэрэгслийн иж бүрэн хяналтын үйлчилгээ танд хариу өгөх болно.
Манай хамт олон та бүхэнд  Global Positioning System (GPS) –д тулгуурласан тээврийн хэрэгсэл, суурин төхөөрөмжүүд, түлшний савны хяналтын системийн худалдаа, нийлүүлэлт, угсралт, үйлчилгээг үзүүлж байна.
Мэргэшсэн чадварлаг инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн хамт олон та бүхэнд доорхи үйлчилгээг санал болгож байна.

Манай үйлчилгээ :

  • Тээврийн хэрэгслийн байршлын хяналтын систем
  • Тээврийн хэрэгслийн түлшний зарцуулалтын хяналтын үйлчилгээ
  • Суурин төхөөрөмжийн түлшний хяналтын үйлчилгээ  
  • Суурин түлш хадгалах савны хяналтын үйлчилгээ
  • Түлш тээвэрлэх машины түлшнийн савны хяналтын үйлчилгээ

Манай үйлчилээг хэн хэрэглэж болох вэ

  •  Барилгын салбар
  •  Даатгалын салбар
  •  Машин түрээсийн компани
  •  Такси үйлчилгээний эзэн
  •  Тээврийн салбар
  •  Уул уурхай
  •  Эмнэлэг
  •  Цагдаа
  •  Онцгой байдал
  •  Бараа түгээлтийн компани
  •  Ложистикийн салбар
  •  Банк
  •  Үнэтэй автомашинаа хулгайчаас хамгаалах
  •  Түргэн муудах хүнсний зүйлсийн түгээлт
  •  Хувь хэрэглэгчид
  •  Бусад

Тээврийн хэрэгслийн хяналтыг явуулах үндсэн шалтгаан нь зардлын хэмнэх, үр ашигтай үйл ажиллагааг эрхлэн явуулах, техникийн ашиглалтыг сайжруулах, жолоочийн ажлын цагт хяналт тавих, түлшний зарцуулалтын хяналтыг сайжруулах болно.

Манай давуу тал: 
–  Дэлхийн 70 гаруй орны хэрэглэгчдэд шалгагдсан программ хангамжийн үйлчилгээ
– Европ чанар, – Европын холбоонд үйлдвэрлэгдсэн төхөөрөмж, Өндөр чанар, тасралтгүй найдвартай ажиллагаа
– 24 сарын баталгаат хугацаа – Хамгийн урт баталгаат хугацаа
-Үнийн уян хатан бодлого – Урьдчилсан төлбөрийн хугацаанаас хамаарсан 50 хүртэлх хувийн хөнгөлөлт
– Урьдчилсан тестийн ажиллагаа – 2 хүртэлх тээврийн хэрэгсэлд – ажын 5 хүртэл хоногт – ямар нэг төлбөргүйгээр

Шийдэл:
–  Өнөөгийн ашиглаж буй Гар ажиллагааг хөнгөвчлөх (Гаражийн бүртгэлийн хөтлөлт, замын хуудасын хөтлөлт),
–  Тээврийн буруу ашиглалтыг хязгаарлах (Ажлын бус зорилгоор ашиглах, Ажлын бус цагаар гаражид байхгүй байх, гаражаас гаргах, гаражид заагдсан цагт тавихгүй байх, хувийн хэрэгцээнд ашиглах, заагдсан бүсээс гарах, хэт удаан асаалттай зогсох),
–  Ажлын цагт хяналт тавих (Гаражаас гарсан, орсон цагийн бүртгэл, ажлын нэгж, цэгүүдээс гарсан, очисон бүртгэл),
–  Аюулгүй ажиллагааг хангах (Хэт хурдан явах, маршрут зөрчих, заагдсан бүсээс гарах)
–  Байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулах бололцоог бий болгох
–  Хяналтыг хүний оролцоогүй явуулах (Хүний хүчин зүйлийн алдаанаас зайлсхийх)
–  Түлшний зарцуулалтын тайлан мэдээ (төвшин хэмжигч тавьсан тохиолдолд)

  •   Түлш авсан хэмжээ, цаг хугацаа, байрлал
  •   Түлшний зарцуулалт, 100 км-т,  1 литрээр хэдэн км, мотоцагийн мэдээлэл
  •   Түлшний хулгай, хэмжээ, байрлал, цаг хугацаа
  •  График дүрслэлээр түлшний мэдээлэл, ажилласан цагийн мэдээлэлийг харуулна.

Программ хангамжийн шийдэл, боловсруулалтын талбарууд
Программ хангамж нь дэлхийн 70 гаран улсад энэ төрлийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа, уян хатан, хэрэглэхэд хялбар, олон хэлний сонголттой (Англи, Орос, Монгол, Хятад) юм.

Программ хангамжийн давуу тал нь тайланг өөрийн хүссэн талбараар тохируулан гарган авах боломжтой юм.

Мөн манай программ хангамжийн нэмэлт боломжууд таны ажилд тус дөхөм болохуйц функцуудыг өөртөө агуулсан байдаг. Үүнд:

  • Техникийн үйлчилгээний хөтлөлт (Тос, шүүр, дугуй гэх мэт техник үйлчилгээг бүртгэх, бүртгэлээр тайланг гаргах)
  • Хүний нөөцийн бүртгэл (Жолооч нарын мэдээлэлийн сан үүсгэх, жолооч тус бүрийг машин тус бүртэй холбох, тайлангийн мэдээлэлд жолоочийг оруулах)
  •  Хамгийн ойр яваа машиныг олох гэх мэт

Тээврийн хэрэгслийн ажиллагааг газар орны хувьд хянах зорилгоор GEOFENCE байгуулах, мөн газар орны байрлалд нэр, нэмэлт мэдээлэл оруулан газрын зурагт хадгалах боломжтой.

Зурагт программын ерөнхий дэлгэцийг үзүүлэв.

Зурагт Fast Track товчийг ашиглаад явсан замыг харуулсан байна. Диспетчерт маш хэрэгтэй функц юм.

Тайлангийн загварчлал   
       
Тайланг хэрэглэгч нь өөрийн хүссэн талбаруудаар гаргах болмжтой.
Хэрэглэгч өөрийн хэрэгцээнд зориулан тайлангийн талбарыг хэдэн ч янзаар бэлтгэж болно. Нэг байгууллагаын хэд хэдэн албан тушаалтнууд тус бүрийн тайлангийн загварчлалаар тайлангаа гарган авах боломжтой.

Мөн та тайлангаа заавал программ хангамж руу орж авах шаардлагагүй бөгөөд Та урьдчилан тохируулсан цагт, өөрийн тайлангийн загвараар тайланг цахим шуудангаар хүлээн авах бололцоотой.

Жишээ нь:
Эрх бүхий менежер нь Долоо хоног бүрийн нэг дэх өдрийн өглөө 08:00 цагт нийт 22 тээврийн хэрэгслийн тайланг доорхи загварын тайланг дурын цахим шуудагаар хүлээн авна гэсэн тохиргоог хийж болно. Мөн түүнээс гадна хэдэн ч ажилтан яг тэр цагт тайланг цахим шуудангаар хүлээн авах бололцоотой.

Тайланд хамрагдах мэдээлэлүүд (өөр хэлбэрээ, мэдээлэлээр тайланг гаргаж болно.)

Статистик мэдээлэл

  •  Тайланд хамрагдах эхлэл цаг
  •  Тайланд хамрагдах дуусах цаг
  •  Тайлангийн хугацаат нийт туулсан зай (км-ээр)
  •  Дундаж хурд
  •  Хамгийн их хурд, хамгийн бага хурд
  •  Нийт зөрчлийн тоо
  •  Паркинг хийсэн тоо
  •  Стоп хийсэн тоо
  •  Явалтын тоо
  •  Мотор асаалттай нийт цаг

Дэлгэрэнгүй тайлан

  •  Явалтууд

Явалт тус бүрээр

  •  Эхэлсэн цаг
  •  Эхэлсэн байрлал
  •  Дууссан цаг
  •  Дууссан байрлал
  •  Нийт туулсан зай
  •  Үргэлжилсэн хугацаа
  •  Дундаж хурд
  •  Хамгийн их хурд
  •  Мотор асаалттай цаг
  •  Асаалттай хөдөлгөөнт цаг
  •  Асаалттай нормальдсан цаг
  •  Паркинг
  •  Паркинг тус бүрээр 

– Эхэлсэн цаг
– Дууссан цаг
– Байрлал
График зурагт тайлан

  •  Туулсан зай – хугацааны график
  •  Хурдны график
  •  Зөрчил – Violation

Зөрчил тус бүрээр

  •  Зөрчил гарсан цаг
  •  Зөрчлийг хүлээн авсан цаг

-Зөрчилын утга (хурд, хэтрүүлсэн, заагдсан бүсээс гарсан, ажлын бус цагаар заагдсан бүс буюу гаражаас гарсан, Ажлын цаг дууссан үед гаражид  ороогүй, хэт удаан асаалттай зогссон гэхмэт)

– Зөрчил гаргасан байрлал

  •  Түлшний мэдээлэл
  •  Түлш авсан
  •  Цаг
  •  Байрлал
  •  Хэмжээ
  •  Түлшний зарцуулалт
  •  100 км-д 
  •  1 цагт
  •  1 лтрээр хэдэн цаг буюу хэдэн км

– Нийт зарцуулалт
– Зай буюу явалт тус бүрээр
– Хугацааны дурыг агшин бүрээр

Түлшний хулгай

  •  Цаг
  •  Байрлал
  •  Хэмжээ

Техник үйлчилгээний хөтлөл
-Дугуйны норм, дараа солих хугацааг явсан зайг нормтой харьцуулаад мэдээлнэ.
-Тос масло, шүүр солих хугацааг хянах, автоматаар мэдэгдэх

Нийлүүлэх хугацаа
Гэрээ байгуулснаас хойш ажлын нэг өдрийн дотор нийлүүлж, суурилуулалтыг эхлэнэ. Тээврийн хэрэгслүүдэд суурилуулалтын ажлын 3-4 хоногт багтаан хийж гүйцэтгэнэ. (суурилуулалтын ажил нь машинуудын бэлэн байх эсэхээс шалтгаалдаг)
Манай байгууллагын байнгын нөөцөнд хангалттай тооны байгаа тул гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн дор нийүүлэн суурилуулах ажлыг эхлүүлэх бүрэн боломжтой.

Танд хэрэгтэй утасны дугаар : 99105285, 88090517, 99113508
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж