Монголбанк 89 сая юань худалдав

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Монголбанк 89 сая юань худалдав

Монголбанк өнөөдөр /11 дүгээр сарын 6/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 23.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол Монголбанк 1397 төгрөгийн хаалтын ханштайгаар 10.8 сая ам.доллар худалдав. Харин юанийн дуудлага худалдаагаар Монголбанкнаас 89 сая юань  худалдан авах санал ирсэнээс саналуудыг 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж