АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг шууд дамжуулна

Эх орондоо болоод дэлхий дахинд болж буй үйл явдлыг цаг алдалгүй шуурхай хүргэдэг мэдээллийн эх сурвалж “Ийгл Ньюс” телевиз өнөөдөр ОУ-д болох нэгэн арга хэмжээг шууд дамжуулахад бэлэн болоод байна. Тодруулбал, дөрвөн жилийн хугацаанд зохион байгуулдаг, манай гаригийн улс төрийн үйл явдалд шууд нөлөөлдөг АНУ-ын 57 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхлэх гэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны 11-р сарын 06-ний Мягмар гараг буюу  өнөөдөр Улаанбаатарын цагаар 19.00 цагт тус улсын Зүүн мужуудад эхлэх гэж байна. Энэ удаагийн сонгуулийн  гол өрсөлдөөн өнөөгийн эрх баригч Ардчилсан Намын нэр дэвшигч, Ерөнхийлөгч Барак Обама, сөрөг хүчин Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Массачусетс мужийн захирагч асан М.Ромни нарын хооронд болж байгаа билээ. Тэдний хэн нь ирэх дөрвөн жилийн хугацаанд Цагаан ордны тэргүүн болж, дэлхийн хамгийн нөлөө бүхий гүрнийг удирдах вэ? Энэ асуултын хариулт маргааш буюу лхагва гарагийн 12 цагийн орчим тодорхой болно. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн суудал горилсон 20 гаруй нэр дэвшигч АНУ-ын 50 муж, 1 Холбооны тойрогт сонгуулийн сурталчилгаагаа  явуулж дууссан бөгөөд Б.Обама, М.Ромни нар гурван удаагийн телевизийн халз мэтгэлцээн хийгээд байгаа юм.

Харин энэхүү түүхэн үйл явдлыг First, Fast, Fair уриатай "Eagle News" телевиз хамтран ажилладаг гадаадын нэр хүнд бүхий агентлаг, эх сурвалжуудын хамт өнөөдөр орой 19.00 цагаас /Монголын цагаар/ шууд дамжуулан хүргэж эхлэх гэж байна. Үзэгч та бүхэн бидэнтэй хамт байснаар уг үйл явдлыг халуун цэг дээрээс нь мэргэжлийн тоймч, орчуулагч, сэтгүүлч, судлаач, зочдын сонирхолтой тайлбарын хамт хүлээн авах болно. 

NEWS АГЕНТЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж