Америкийн Apple компани худалдаанд гарсан эхний гурван өдөртөө гурван сая хувь борлогдсон “Мини iPad”-аа цаашид ч мөн хамгийн эрэлт ихтэй бүтээгдэхүн байх болно хэмээн өчигдөр мэдэгджээ. 7.9 инчийн, Wi-Fi-тай “Мини iPad” борлуулалт сайн байгаа нь Apple компани ашиг орлогын хувьд Amazon.com болон Google-ийн ижил төрлийн бүтээгдэхүүнийг ардаа орхиж, цаашид таблетын зах зээлд хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харуулсан явдал болж байна хэмээн шинжээчид үзжээ.
Худалдаанд гарсан эхний өдрүүдэд гурван сая борлогдсон “Мини iPad” эхний долоо хоногтоо 1.5 сая хувь худалдаалагдаж байсан өмнөх амжилтыг ийнхүү эвдэж чадсан нь маш том амжилт юм. Энэ үеэр Apple-ийн албаны хүмүүсийн мэдээлснээр амралтын өдрүүдэд мөн “Мини iPad”-ийн худалдаа улам ихэсдэг болохыг тэд онцолсон байна.
Э.АНХТУЯА