Есдүгээр Богд хоёр сар саатан морилохоор ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Есдүгээр Богд хоёр сар саатан морилохоор ирнэ

Монголчуудын шүтэн биширдэг богдуудын хойд дүр IX Богд
Жамбалнамдолчойжижанцан өнөөдөр Монгол оронд залран ирэх гэж байна.
Тэрбээр бүтэн хоёр сар Монголд морилон сүсэгтнүүдэд номын абшиг буян
хүртээх ажээ. Богд багштаныг Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн
удирдлагууд залжээ. Тэрбээр Жагарын орноос Сөүлээр дамжин Улаанбаатарт
өнөөдөр морилохоор болсон байна.
Түүний морилох эхний өдрүүд шашны
ёслол хүндлэлээр дүүрэн байх юм. Ирэх баасан гаригт зуны тэргүүн сарын
шинийн наймны өлзийт сайн өдөр тохионо. Тэр үеэр Гандантэгчинлэн хийд,
Зүүн хүрээнд Майдар эргэх ёслол болж Төв цэнгэлдэхэд гэрэлт зул өргөх
ёслол болох юм байна. Мөн энэ сарын 27-нд Бурхан багшийн их дүйцэн өдөр
болох зуны тэргүүн сарны 15 таарах юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж