
“Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Г.Баярсайханыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажилд өнөөдрөөс эхлэн томилсон байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг шинээр томилсонтой холбогдуулан ажил хүлээлцүүлэхийг Тамгын газарт даалгасан байна.
Сануулахад, Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэнг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр энэ оны есдүгээр сарын 13-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Өнгөрсөн хугацаанд түүний үүрэгт ажлыг НМХГ-ын дэд дарга М.Ням-Очир түр орлон гүйцэтгэж байв.
Д.ЖАРГАЛСҮРЭН