Европын хамгийн өндөр барилга

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Европын хамгийн өндөр барилга

Орчин үеийн архетекторын хамгийн төгс шийдэл гэгдэж байгаа Европын хамгийн өндөр барилга “Эрмитаж Плаза”-г Францын нийслэл Парис хотноо барьж байна. Тэнгэр баганадсан мэт ихэр барилгын архитектороор Английн нэрт архитектор Норман Фостер ажиллаж байгаа бөгөөд тэрээр 2009 онд энэхүү барилгуудын зураг төслийг танилцуулж байжээ. Хамгийн тансаг, оффис зориулалтаар ашиглах уг барилга Парисийн Бизнес, худалдааны  гол төв болох  Дафанс дүүрэгт баригдаж байгаа бөгөөд 320 метрийн өндөр, 93 давхартай байх гэнэ.

“Эрмитаж Плаза”-г Францын бизнесийн “Hermitage Group” хариуцан ажиллаж байгаа бөгөөд барилга 2017 онд ашиглалтанд орох ажээ. “Hermitage Group”-ийн албаны хүмүүсийн эх сурвалжийн мэдээлснээр 2.88 тэрбум ам.долларыг уг барилгын төсөлд зарцуулжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж