Хөрөнгө оруулалт болон нүүрсний технологийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалт болон нүүрсний технологийг танилцуулна

Нүүрсний хэрэглээг шинэ шатанд гаргах арга замыг танилцуулах арга хэмжээ Шанхай хотноо болох гэж байна. Тодруулбал, Монголын хөрөнгийн бирж БНХАУ-ын “INBC”  Global байгууллагатай хамтран “Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-Цэвэр нүүрсний Азийн дээд хэмжээний уулзалт-2012” арга хэмжээг 12 дугаар сарын 10-12-ны хооронд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр Монголд хөрөнгө оруулах боломж, нөхцлийг хэлэлцэх, бизнесийн салбарт түншээ хайж буй аж ахуй нэгж, хүмүүсийг зуучлах, цэвэр нүүрсийг гаргаж авах технологи, ашиглалтын тухай танилцуулж, санал солилцох юм байна.

Чуулганд одоогийн байдлаар гадаад, дотоодын нийт 200 гаруй компани оролцохоор бүртгүүлсэн байгаа гэнэ. Үүнд дотоодын аж ахуй нэгжүүдээс бүртгүүлэхийн тулд Монголын хөрөнгийн биржид хандан бүрдүүлэх бичиг баримт, зардлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж