![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2012/11/f787883674c77cd0/f46912a729b4d60coriginal.jpg)
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд буюу Орхон, Сэлэнгийн бэлчир хавьд долоон том хүн, нэг хүүхдийн хамт явганаар гол гаталж байгаад мөс цөмөрч осолджээ. Осол энэ сарын 4-нд гарсан байна. Уснаас зургаан иргэнийг эсэн мэнд гаргаж авсан ч 27 настай бүсгүй найман сартай хүүгийн хамт сураггүй болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр иргэд хүнсээ цуглуулахаар гол гаталж явсан байна.
Сэлэнгэ аймгийн болон ОБЕГ-ын алба хаагчид ээж, хүү хоёрыг уснаас гарч, гол гаран төөрсөн байж магад гэж үзэж байгаа тул эрлийг үргэлжлүүлсээр байна. Голын урсгал даган ОХУ-ын хилээр нэвтэрсэн байж болох ч таамаг байгаа тул ОХУ-аас ч мөн эрлийн баг гарган ажиллаж байгаа гэнэ.
Д.ЖАРГАЛСҮРЭН