ХКН Вэнь Зябаогийн гэр бүлийн орлогыг шалгана

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

ХКН Вэнь Зябаогийн гэр бүлийн орлогыг шалгана

Вэнь Зябао. Фото AFP

Хятадын Коммунист нам Америкийн “The New York Times” сонин дээр гарсан Засгийн газрын тэргүүн Вэнь Зябаогийн гэр бүлийн “нууц хөрөнгийг” шалгах гэнэ. Энэ тухай Хонгконгийн “South China Morning Post” сонинд өгүүлэхдээ, Төв хорооны  Улс төрийн товчооны байнгын хороо Вэнийн өөрийн хүсэлтээр уг шалгалтыг хийхээр болсон гэв.

“The New York Times” сонин аравдугаар сарын 26-ны дугаартаа Ерөнхий сайдын гэр бүл 2,7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж бичсэн юм. Сонины мэдээнд 1998 оноос хойш буюу Вэнийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд болсны дараа ерөнхий сайдын эхийн болон бусад ах дүү нарын дансанд 2,7 тэрбум орчим ам.доллар хуримтлагдсан гэжээ.

“South China Morning Post” сонинд бичсэнээр Ерөнхий сайдтай улс төрийн бодлогоор санаа нийлдэггүй намын элитийн консерватив төлөөлөгчид Вэнийн гэр бүлийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шаардсан гэнэ. Нөгөө талаар Вэнь шалгуулахаар шийдсэн нь өөрийн санаачилсан төрийн дээд албан тушаалтнуудаас орлогын мэдүүлэх авах хуулиа урагшлуулахын тулд хийсэн үйлдэл байх магадлалтай гэнэ.

“Нууц хөрөнгийн” талаар “The New York Times” нийтэлсний дараа Вэнийн гэр бүлийн өмгөөлөгч нар  мэдээллийг худал гээд сонинтой заргалдана гэж мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Хятадын хэвлэлийн цензур “The New York Time”s сонины сайтад хязгаарлалт хийсэн ба Хятадын төрийн хэвлэлүүд америк сонинг “шарласан”, мөн хуулбарлагч гэж буруутгажээ.

Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж