Оюутолгойн гэрээний асуудлын эргэн тойронд ярилцах халз мэтгэлцээн нь гэрээг хэрхэн хийсэн, гэрээний нөхцөл зэргээр иргэдэд мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд мэтгэлцээнийг хэн хөтлөх, ямар журмаар явуулахыг одоогоор шийдвэрлээгүй байгаа гэлээ. Энэ мэтгэлцээнд хэвлэл, мэдээллийн байгууллага болон иргэдийн төлөөллийг оролцуулах юм байна.
Төрийн ордонд болсон мэтгэлцээний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хуралд УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар хоёул оролцсон бөгөөд С.Баярцогтын хувьд мэтгэлцээний талаар “Хугацаагаа тохирчихсон тул өөр хэлэх зүйл алга” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаархи мэдээллийг олон нийтэд ил болгох нь чухал байна. Гэрээ буруу, зөв эсэхийг нягтлах бус гэрээний талаархи мэдээллийг олон нийтэд ил болгох үүднээс мэтгэлцэж байгааг ойлгоорой” гэлээ.