“Мөрөөдлийн үзэг” хүүхдийн жүжиг нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

“Мөрөөдлийн үзэг” хүүхдийн жүжиг нээлтээ хийнэ

Хүүхэд залуучуудад үгүйлэгдээд буй тайзны бүтээлийг хүргэхээр “Хөх гачуурхан” театр үүдээ нээлээ. Тэд энэ сарын 14-нд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчидтэй хамтран “Мөрөөдлийн үзэг” хүүхдийн жүжгээр театрын нээлтээ хийх аж. “Улаанбаатар” чуулгын тайзнаа уг жүжгийг энэ сарын 16-ныг дуустал тоглох ба сурагчдын амралтыг тохиолдуулан тэдэнд барьж буй бэлэг аж.

Жүжгийн ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, найруулагчаар Б.Жаргал, хөгжмийн зохиолчоор Төрийн шагналт Б.Мөнхболд, тайзны зураачаар "Гэгээн Муза"-гийн эзэн О.Баярмагнай, ассент найруулагчаар Г.Содбилэг нар ажиллаж байна. Зохиолч  Ц.Түмэнбаяр  “Мөрөөдлийн үзэг” жүжгээ “Сумтай үзэг” өгүүллэгээсээ сэдэвлэн бичжээ.  Уг жүжгийг шилжилтийн үе болох 12-15 насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан бүтээсэн гэдгээрээ онцлог гэнэ. Шинэ бүтээлийг “Улаанбаатар” чуулгын тайзнаа энэ сарын 14-16-нд 12.00, 15.00 цагаас, харин 17-нд Монголын хүүхдийн ордны тайзнаа тус тус тоглох нь ээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж