“Ice Top”-ын Коби гэрэл зурагчинд халджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

“Ice Top”-ын Коби гэрэл зурагчинд халджээ

Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “UB Palace” цогцолборт болсон үйл ажиллагааны үеэр ажлаа хийж явсан paparazzi.mn сайтын гэрэл зурагчныг “Ice Top” хамтлагийн дуучин Боогий буюу Коби зодож танхайрсан хэрэг гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн эвлэл, paparazzi.mn сайтын удирдлагаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын сэтгүүлчдийн байгууллага үүнд эмзэглэлтэй хандаж байгаагаа илэрхийлж, мэргэжлийн үйл ажиллагаанд нь саад учруулах үйл явдал хэвлэлийн эрх чөлөөг тунхагласан Монгол шиг оронд байж болохгүй үйлдэл гэдгийг анхаарууллаа. “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэргэжлийн ажлаа хийж явхад нь саад учруулж, эрхийг нь зөрчсөн энэ үйлдэл цаашид давтагдах юм бол хуулийн байгууллагуудад хандана” гэж Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид ярьсан юм. Дашрамд дурьдахад зөвхөн энэ онд сэтгүүлчдийн эрхийг зөрчсөн найман хэрэг гарчээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж