Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Шударга өрсөлдөөн, хэрэг­лэг­чийн төлөөх газрын дарга О.Магнайн хийсэн үйлдэл бүр ард түмэнд таалагдаж байна. Эхлээд тэр шатахуун импортлогч компаниудын монопольчлолыг эсэргүүцэж, бүтээг­дэхүүнийхээ үнийг хууль бусаар нэмснийхээ торгуулийг төл гэж зоригтой дуугарч чадсан. Дараа нь хуурай сүүгээр сүү үйлдвэрлэж байгаа компанийн эздийг зад загнаж орхисон. Жүүсний компаниудын төлөөлөлтэй уулзаж, сиропоор жүүс найруулахаа болихыг са-нуулсан. Саяхан Өмнөд Солонгост найрлагандаа хор­той бодис агуулагдсан нь тодорхой болсон гэх “Нонг­шим” гоймонгийн Монгол дахь худалдааг зогсоолоо. Энэ бүхэн О.Магнайн гавьяа. Түүний эрс ший­дэмгий эдгээр үйлдэл нь шинэч­лэлийн Засгийн газрын имижид ч тохироод л байгаа юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж хоосон нэрнээс өөрцгүй газар байдаг гэж боддог иргэдийн хандлагыг өөрчилж чадсан нь түүний бас нэг гавьяа. Нэг ёсондоо О.Магнай хүн бүрийн өмнөөс заргалдаж бай­на. Уг нь тэр өмнө нь гудамжинд жагсаж, бас л ард түмний төлөө тэмцэж байна гэдэг байв. Үүгээрээ гудамжны улстөрч гэдэг ойлголтод ч багтдаг болсон. Гэхдээ тэгж улс төрийн тэмцэл хийж явах үед нь ийм бодитой үр дүн харагддаггүй байжээ.  Харин одоо иргэдийн өдөр тутмын амьдралд тулгардаг бэрхшээлүүдийг арилгахын төлөө хийж байгаа тэмцлийнх нь үр дүн бүгдийн нүдэнд ил харагдаж байна. Бүр сүүлдээ О.Магнайг “Ард түмний их заргач” гэх нь холгүй байна. Гэхдээ энэ нь түүнийг яах аргагүй л манай талын хүн гэдгийг нотлоод байгаа юм.

T.ЭЛИСА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж