“Intel”-ийн экс-CEO 1.5 сая ам.доллар хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

“Intel”-ийн экс-CEO 1.5 сая ам.доллар хандивлажээ

Дэлхийн компьютерийн зах зээл, тэр тусмаа компьютерийн чипийн салбарт ноёрхлоо тогтоосон “Intel” компанийн ерөнхий гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 73 настай Эндрью Гроув өмнө нь түрүү булчирхайн хорт хавдраар өвчилж, илааршсан боловч өдгөө Паркинсоны өвчтэй хэмээн оношлогдож, биеийн байдал тааруухан байгаа юм. Тиймээс ч тэр эмнэлэг, анагаах ухааны салбарын сайн, муу болон дутагдалтай, ололттой талыг биеэрээ мэдэрсэн нэгэн учир тус салбарын судалгаа, шинжилгээний ажилд хувиасаа 1,5 сая ам.долларыг хандивласан байна.

Беркли болон Сан Франциско хотод байрладаг Калифорнийн их сургуулийнхан Гроувын өглөгч, энэрэнгүй сэтгэлийн илрэл болсон их хэмжээний хөрөнгө оруулалтыг мастерийн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх төсөлд зориулахаас гадна өвчтөний эрүүл мэнд, бие махбодийг аврахад туслах шинэ төрлийн эм, бэлдмэл гарган авах ажилд зарцуулах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж