Өнгөрсөн ням гаригт “пантерүүд” өрсөлдөгчийнхөө талбайд 21-13 харьцаатайгаар хожиж, Обамагийн байр суурийг “ганхууллаа”. Сонирхолтой нь 2008 онд “улаан арьстнууд” сонгуулийн өмнө талбайдаа хожигдсоны дараа Обама сонгуульд ялалт байгуулжээ.
"Вашингтон Редскинс" багтай холбоотой энэ үзэгдлийг анх спортын сэтгүүлч Стив Хердт 2000 онд “нээсэн” бөгөөд “улаан арьстнууд” Бостон хотоос нийслэлд шилжсэн 1937 оноос хойш тэр “зарчим” ямагт таарч иржээ. Гэхдээ 2000 оныг эс тооцвол. Тэр жил “Редскинс” ялсан ч сонгогчдын ихэнхийн санал авсан Альберт Гор Бүгд найрамдах намын нэр дэвшигч бага Бушид сонгогчдийн төлөөлөгчдийн саналаар ялагдсан байлаа. Ер нь бол Хердт тэр зарчмаа зарим талаар зөв байсан гэдэг. Горын авсан санал Бушийнхаас илүүтэй байсан болохоор л сэтгүүлч тэгж хэлдэг ажээ.