Архангай аймагт 1133 нэр дэвшигч өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Архангай аймагт 1133 нэр дэвшигч өрсөлдөнө


Орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн тухай хуулийн дагуу тойргийн хороод нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг шийдвэрлэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардуулснаар албан ёсоор сурталчилгаа эхлэх юм. Энэ удаагийн сонгууль 30 тойрог байгаа бөгөөд өнөөдөр нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж буй. News.mn аймгуудын нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна.

Архангай аймагт нийт 1133 нэр дэвшигч бүртгүүлж, өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж байна. Тэдгээрээс аймгийн иргэдийн хуралд 104, сумын иргэдийн хуралд 1029 нэр дэвшигч дэвшиж байна

Аймгийн иргэдийн хуралд МАН-аас 37, АН-аас 36, “Шударга ёс” эвслээс 24, ИЗНН-аас 4, гурван бие даагч өрсөлдөх аж. Харин сумын иргэдийн хуралд МАН-434,  АН-437, “Шударга ёс” эвслээс 136,  22 бие даагчтайгаар Архангай аймгийн болон сумдын иргэдийн хуралд өрсөлдөхөөр болсон байна. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж