21 настай Польш теннисчин Янович өнгөрсөн долоо хоногийг гайхалтай өнгөрүүлж, Энди Муррей тэргүүтэй дэлхийн чансааны топ 20-д багтдаг таван теннисчинг хожиж шигшээд шалгарсан юм. Харин тэмцээний чансааны дөрөвт эрэмбэтэй Феррер Франц, Швейцарьийн теннисчдийг буулган авч, энэ шатанд ирсэн байна. Тэрээр өмнө нь гурван ч удаа мастерын тэмцээний финалд үлдэж байсан ч Надальд хоёр удаа, Энди Муррейд нэг удаа тус тус хожигдож байлаа. Харин энэ удаад өөрөө чансаа илүү теннисчин нь болсноор давуу тоглолтыг гаргаж эхэлжээ. Тоглолт өрсөлдөөнтэй эхэлсэн ч ес дэх гэймд Феррер туршлага зааж, брейк хийснээр 6:4-өөр хожлоо. Хэдийгээр Польш өрсөлдөгч нь 11 удаа эйс хийсэн ч давуулалт дээрээ багагүй алдаа гаргаж, зургаан удаа давуулалтын хос алдааг гаргаж өрсөлдөгчдөө зүгээр оноо өгчээ. Үүнийг нь ч Феррер ашиглан дараагийн сетэд 2:1-ээр хожигдож явсан алдаагаа засч дараалан гурван гэйм авснаар 4:2-оор тэргүүлэх болсон төдийгүй 6:3-ын харьцаатай хожсон байна. Ийнхүү 1 цаг хагас үргэлжилсэн тулааны эцэст 6:4, 6:3-аар Давид Фэррэр хожиж анхны мастерсын цомоо гардан авлаа. Энэ тэмцээнийг оруулаад Испани тэннисчин энэ жил 7 тэмцээнд түрүүлээд байна. Энэ амжилт нь түүнийг АТР-ийн шигшээ тэмцээнд орох эрхтэй болгож байгаа юм. Харин Ежи Янович дэлхийн чансааны эхний 30-д бичигдэх боллоо.
Дэвид Феррер мастерын анхны цомоо авлаа
АТР-ийн мастеруудын 2012 оны цуврал өндөрлөж, Парист болсон хамгийн сүүлийн тэмцээний аваргууд ням гаригт тодорлоо. Аваргын төлөө Дэвид Феррер, Ежи Янович нар өрсөлдсөн. Аль аль нь мастеруудын цувралд түрүүлж байгаагүй учраас Парисын талбайд шинэ аварга төрөх нь тодорхой байлаа.
Score Studio