Rain, Jackie Chan-тай хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Rain, Jackie Chan-тай хамтарч ажиллана

Өмнөд Солонгосын хамгийн тачаангуй залуучуудын нэг Rain болон дэлхийд алдартай жүжигчин, найруулагч, продюсер Jackie Chan нар хамтран ажиллахаар болжээ. Дотоод, гадаадын олон шилдэг кинонд дүр бүтээж, Холливудын ертөнцөд нэрээ мандуулсан Jackie Chan кунфүгийн урлагийг илтгэх шинэ кино бүтээхээр ажиллаж байгаа ба киноны гол дүрийг нэрт жүжигчин Will Smith-ийн хүү Jaden бүтээсэн юм. Харин Jackie Chan “The Karate Kid” нэртэй тус кинондоо Rain-ыг хамтран ажиллах санал тавьсан байна.
Rain-ын “J-tune Entertainment” студиэс хийсэн мэдэгдлийн дагуу Rain, Jackie Chan нар сайн найзууд бөгөөд Jackie Chan-ы зүгээс “The Karate Kid” киноныхоо сурталчилгаанд Rain-ы дууг сонгох санал тавьсан аж. Ингэснээр киноны сурталчилгааны ард Rain-ы хамгийн сүүлд гаргасан “Hip Song” дуу эгшиглэх юм байна. Энэхүү сурталчилгааны үүрэг гүйцэтгэх видео клип энэ сарын 20-ноос эхлэн цацагдах бол “The Karate Kid” кино зургадугаар сарын 11-нд нээлтээ хийх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж