Төрөх үеийн өвдөлтөөс айх

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Төрөх үеийн өвдөлтөөс айх

Төрөлт гэдэг бол ганцхан эмэгтэй хүнд заяасан амьдралын бас нэг гайхалтай үе гэж хэлж болно. Хэвлийд байхад нь хайрлаж байсан түүнийг гарсны дараа эелдэг зөөлөн харц, хорвоог баясгаж ээждээ мэндлэх мэт уйлах дуу нь эцэж ядарсан эхийг хормын төдийд баярын цээлхэн нулимас, хэн ч харж байгаагүй диваажингийн оронд ирсэн мэт сэтгэл төрүүлдэг. Төрөлт гэдэг бол амьдралын аз жаргалын нэгээхэн хэсэг нь болж байдаг.

Төрөх үеийн айдас нь хүнээс хүнд ам дамжсан яриа болон сэтгэлийн түгшүүрийг бий болгодог. Энэ нь ихэвчлэн ээжийнхээ, эгчийнхээ, найзынхаа хэлсэн төрөлтийн үеийн яриа байдаг. Мэдээж та төрж байгаа бол төрөлтийн өвдөлт байх нь зайлшгүй билээ.

Энэ айдсаас түрч байтугай гарахын тулд танд дараах зөвөлгөөг санал болгож байна.

Жирэмсэн байх хугацаандаа болон төрөх үеийн хүүхдээ мэндлээд энгэртээ тэврэн байгаа аз жаргалтай бодлыг бий болгох хэрэгтэй.

Амаас амд дамжих, эгчийн, найзын гээд тэдгээр улигт ярианаас зайлс хийх
Төрөлтийн үеийн сайхан дурсамжуудаас нь ээжийн, эгчийн яриаг аль болох сонсож сэтгэлээ жолоодох

Өвдөлттгүй төрдөг аргийг мэдэж сэтгэлийн болон биеийн байрлал, амьсгалын дасгалыг үзэж төрөхөөс өмнө түүнийг сурч авах

Төрөлтийн үеийн өвдөлт намдаах болон мэдээгүйжүүлэлтийг судлаж үзэх, түүнийг өвдөлттүй төрөх гэсэн хэсгээс харж болно. Мөн та эмчээсээ асууж лавлаж болно. Үүний дараа эдгээр аргаас хэрэглэж болох эсэх болоод шууд төрөх эсэхээ шийдэх болно.

Эдгээр аргуудыг хэрэглээд үр дүнд хүрэхгүй тэгээд тэр улам даамжраад байвал бодол санаанаас тань гарахгүй бол та эмчтэйгэй уулзаж сэтгэлзүйч эмчтэй ярилцах эсэхээ шийднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж