Шинэ шивээ хэмээх луйвар

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Шинэ шивээ хэмээх луйвар

Сүүлийн үед хэвлэл мэдээлллийн хэрэгслээр “Шинэ шивээ”-гийн луйвар хэмээх нэр томъёо бий болж, МАН-ын залуучуудын нэр хүнд Хадгаламж зээлийн хоршооны сүйрлийн үеэр байсантайгаа тэнцэхүйц хэмжээнд очтолоо навс унаж байна.

МАН-ын намын залуучууд намынхаа нэр хүндийг гэнэ гэнэхэн “алдаг” уламжлал гэмээр жишиг тогтсон ч юм шиг. Хадгаламж зээлийн хоршоо ид цэцэглэж,  Хадгаламж банк хувьчлагдаж байх үед Ардчилсан социалист залуучуудын холбооноос айхтар том сенсаацууд дэгдсэн. Эрх мэдлийн жолоог гартаа атгасан ах намын залуучууд улсын банкнаас өөрийн юм шиг мөнгө гарган казинодсон, хадгаламж зээлийн хоршооны дампуурлаас болоод нэгнийгээ хөнөөсөн зэрэг нь  нийгэмд тэдний талаар маш өөр дүр зураг бүтээсэн.

Харин өнөөдөөр үүнтэй дүйхүйц нэгэн хэрэг дэгдээд бичсэн хэвлэлүүд  ээлж дараалан “амаа үдүүлээд” байна.  Амалхааны Эрдэнэбат хэмээх залуу МАН-ын залуучуудын байгууллагын удирдах зөвлөлд орон улс төрийн карьераа эхлүүлэхтэй зэрэгцэн түүний бизнесийн салбар дахь  “но”-той асуудлууд шил даран гарч эхэлсэн. Дундын өмчлөлийн ураны ордоо хамтрагчдаа хэлэлгүй японуудад дөрвөн сая доллараар арилжиж ашгийг нь завшсан  гэх  мэдээлэл  бол түүний олны танил болж эхэлсэн анхны хэрэг. Харин өнөөдөр түүний түүх “Шивээ овоо” хэмээх шинэ хуудсаар баяжив.  Стратегийн орд газарт тооцогдох улсын мэдлийн уурхайн 85 хүртэлх хувийг А.Эрдэнэбат эзэмшдэг гэнэ.

Хамгийн агуулга ихтэй орд газруудын дийлэнх хувийг улс төрч эрх мэдэлтнүүд “халаасалсан” байсны зах зухаас олон нийт мэдэж эхэлж байна. Тухайлбал Улаанбаатар хотыг нүүрсээр хангадаг Багануурын уурхайн дийлэнх хэсэг  мөн хувьд очсон байсныг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт буцаасан.  Хуулиар 51 хувь нь төрийн мэдэлд байх ёстой стратегийн орд газар уурхайнууд  чухам ямар арга замаар ийнхүү эрх мэдэлтэн,  тэдний ойр тойрныхны  халаасанд ордогт тайлбар хэрэгтэй байна.  Энэ удаа “Шинэ шивээ”-гийн  тайлбарыг  А.Эрдэнэбат  өгөх нь зүйд нийцнэ .

мэдээг. Б.СОНДОР
Эх сурвалж: www.TopMedee.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж