Банкны
салбарт галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалт гэгчийг
шүүх хурал Налайх дүүргийн шүүхэд хэдхэн хормын өмнө эхэлсэн ч шүүх
бүрэлдэхүүн хурлын товыг хойшлууллаа. Учир нь шүүх хуралд шүүгч Б.Бавуу,
Б.Нармандах, Б.Мөнхбаяр нар оролцох байсан ч Б.Мөнхбаяр нь өчигдөр
нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүгчээр томилогдсон тул Налайх дүүргийн
шүүхэд товлогдсон өнөөдрийн хуралд оролцох боломжгүй болжээ. Тиймээс
шүүх хурлын товыг арваннэгдүгээр сарын 20-ны 11.00 цаг хүртэл
хойшлуулав.

Мөрдөн байцаалтын явцад “Их хэмжээний өр дарахын
тулд банкны захирлыг дээрэмдэх гэж байсан” хэмээн үйлдсэн хэргээ
хүлээсэн А.Бат-Ялалч гэгч нь Налайх дүүрэг дэх ХААН банкны салбарын
захирлын нөхрийг буудан хөнөөсөн юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.7,
91.2.10, 91.2.12, 91.2.13, 91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д зааснаар
тус тус буруутгаж байгаа юм.
Д.ЖАРГАЛ
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН