Банкинд “Сурвалжлагч байна” гэж ороод галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалт гэгчийг шүүх хурал Налайх дүүргийн шүүхэд эхэллээ. Мөрдөн байцаалтын явцад “Их хэмжээний өр дарахын тулд банкны захирлыг дээрэмдэх гэж байсан” хэмээн үйлдсэн хэргээ хүлээсэн тэрбээр Налайх дүүрэг дэх ХААН банкны салбарын захирлын нөхрийг буудан хөнөөсөн юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.13, 91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д зааснаар тус тус буруутгаж байгаа юм. Шүүх хуралд шүүгчээр Б.Бавуу, Б.Нармандах, Б.Мөнхбаяр, улсын яллагчаар С.Хишигжаргал, мөн хохирогчийн өмгөөлөгч н.Бадамханд, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувьцагаан, Б.Болортуяа нар оролцож байна.
Д.ЖАРГАЛ