АНУ-д iPad-ны худалдаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

АНУ-д iPad-ны худалдаа эхэллээ

Саяхан бид уншигч танд
iPad таблетны єрсєлдєгчдийн
талаархи мэдээллийг хvргэсэн. Тэгвэл АНУ-д тун саяхан буюу  4 сарын
3-ны Бямба гарагт хэрэглэгчдийн тэсэн ядан хvлээсэн энэхvv Apple iPad-ны
борлуулалтын ажил албан ёсоор эхэлжээ. Piper Jaffray-гийн судлаачдын
мэдээлснээр Apple-ийнхан борлуулалтаа нээсэн эхний єдрєє л урьдчилсан
захиалгатайгаа нийлээд нийт 600-700 мянган ширхэг таблет худалдаалсан
байна. Нью-Йоркийн тавдугаар авенью дахь Apple-ийн нэрийн дэлгvvрийн
vvдэн дээр хайртай компанийхаа самбаран PC-г нvдээрээ харж, гараараа
мэдрэхийн сацуу мєнгєє тєлєєд єєрийн болгохыг хvссэн зуу зуун хvмvvс
урьд шєнєєс нь эхлvvлэн дугаарлацгаасан гэнэ. Ингээд цахим шvлжээний
эрхшээл дэхь даяарчлагдаж буй хvний хорвоогийн технологийн нэгэн
гайхалтай дэвшлийн vр дvн болсон Apple iPad-ний анхны
хэрэглэгчид хэрхэн “vзэж тарж, vсэрч наалдаж” байгаа талаархи
сонирхолтой фото мэдээллийг хvлээн авна уу. Дашрамд дурдахад уншигч та
бид єнєєдєр энэхvv дvр зургийг тольдсоноороо самбаран компютерийн
тvvхийн эхний хуудсыг бичилцэж, vр хойчдоо ярих юмтай болох юм шvv.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж