Боинг-787 АНУ-д анхны нислэгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Боинг-787 АНУ-д анхны нислэгээ хийлээ

Жилийн өмнө угсран, үйлдвэрт шилжүүлж байсан Боинг-787 буюу Dreamliner АНУ-д орон нутгийн цагаар ням гаригийн өдөр анхны нислэгээ хийжээ. Тодорхой тооны зорчигчтой ниссэн анхны нислэг Хьюстоноос Чикаго хотын хооронд ниссэн байна. Нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр болсон бөгөөд компанийн удирдлагууд болон Хьюстон хотын албаны хүмүүс оролцжээ. Маш өндөр өртгөөр бүтээж, нэмэлт тоноглол суулгасан тус онгоц аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан бөгөөд зорчигчдын суудалд нэмэлт зөөлөвч, бүсний автомат товчлуур зэргийг суулгасан байна.

Боинг 787 загварын онгоцны цонх нь өмнөх загваруудаас том бөгөөд ачааны хэсгийг нэлээд томоор хийсэн ажээ. “Маш олон хүмүүс үүнийг хүлээж байсан нь мэдрэгдсэн. Гэхдээ үйлдвэрлэл хэрхэн хүнд хэцүү байсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ яг нисч байгаа нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан. Яг л тэнгэрт байгаа спорт загварын машин шиг” гэж зохион бүтээгчид нь ярьсан байна. Уг нь туршилтын нислэгээ есдүгээр сарын 28-нд хийх байсан ч техникийн зарим нэгэн шалтгаанаас болоод хойшилсон юм. 2011 оны есдүгээр сард Япон улсын “Бүх Японы нислэгийн компани” анхны захиалгыг өгсөн бөгөөд үйлдвэрээс гарснаас хойш гурван жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Тус онгоц нь 36 нэгдүгээр зэрэглэлийн, 70 дунд зэрэглэлийн, 113 энгийн суудалтай юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж